Талбайн теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ М.Бадрах Оман улсын теннисчин Омраныг 6:0, 6:1-ийн харьцаагаар хожиж, II тойрогт шалгарсан ч БНСУ-ын тамирчин Чой Минд (1:6, 2:6) ялагдсан.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Э.Дүүрэнбаяр, Г.Дөлгөөнжаргал, Э.Эрдэнэсүрэн нар эхний тойрогтоо хожигдож талбайг орхисон юм. Багийн төрөлд манай эрэгтэйчүүдийн баг Филиппинд 0:3, эмэгтэйчүүдийн баг Казахстанд 0:3-ын харьцаагаар ялагдсан. Энэ удаагийн Азийн наадамд Казахстаны эрэгтэйчүүдийн баг аваргалж, өмнөд хөрш шил дарж, Узбекстан, Японы баг хүрэл медаль дээр буув. Эмэгтэйчүүдийн багийн төрөлд Тайваны теннисчид тэргүүлсэн бол мөн л өмнөд хөршийнхөн удаалж, Япон, Казахстаны бүсгүйчүүд хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнийг дуусгав. Азийн наадмын талбайн теннисний тэмцээн энэ сарын 30-нд өндөрлөнө.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт