“Үүнийг биш тэрийг ид” гэх бэстселлер болсон номын зохиолч David Zinczenko “Харвинг 0 хувь нэмэх дэглэм” нэртэй шинэ номоо гаргажээ. Тэрээр хэрвээ та өөх нөөцлөгч гениэ өдөөхгүй л байх юм бол калори нэмнэ гэдэгтээ санаа зовохгүй байж болно. Та зөвхөн хоол хүнсээ зөв сонгож идэх нь чухал хэмээн тэрээр сануулжээ. Түүний зөвлөсөн харвинг 0 хувь нэмэх хүнснүүдийг танилцуулъя.
Харвин 0 хувь нэмэх ундаа
Ургамлын гаралтай зүйлээр бэлдсэн смүүти уураг болон эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй өөх тос, рэзвэратролоор баялаг байдаг. Улаан өнгөтэй жимс болон самарын тос хар шоколаданд рэзвэратрол элбэг бий.
Өндөг
Өндөг нь choline гэх тэжээллэг бодис өөртөө агуулдаг. Шинжээчид энэ бодис хэвлийн хөндийн өөхний хэмжээг нэмэгдүүлдэг генийг дарагуйлдаг гэж үздэг.
Улаан өнгөтэй жимс
Алим гэх мэтийн улаан өнгөтэй жимс нь эрүүл хүсний нэг. Өнгө тод байх тусам таргалалтыг багасгахад тусална.
Оливын тос
Оливын тос буюу бусад “эрүүл” тос нь өлсөх мэдрэмжийг 4 орчим цаг дардаг байна.
Шош, цагаан будаа, овьёос
Шош, будаа, овьёос гэх мэт ислэг хүнс чихрийн шижин үүсэхээс урьдчилан сэргийлдэг бөгөөд хоол боловсруулах замын бактертай тулж ажилладаг. Овъёосны гурил өглөөд идэхэд хамгийн тохиромжтой хүнс бөгөөд чихрэнд дуртай бол багахан хэмжээний чихэр нэмж болно.
Ургамлын гаралтай уураг
Ийм уургийг буурцаг, шош, самарнаас нөхөж болно. Самарнуудаас алмонд, хушга наранцэцгийн үрийг түлхүү хэрэглэвэл харвины өөхтэйгээ тэмцэх нэгэн жижиг аргаа оллоо гэсэн үг. Мөн эдгээрийг өөрийн бэлтгэж уудаг смүүтидээ нэмж уугаарай.
Бор мах
Бор мах нь таны бодисын солилцоог сайжруулахад тустай. Тиймээс бор махыг таргалахас айлгүйгээр идэж болно. Тахианы цээж мах, үхэр, гахайн өөхгүй мах идээрэй.
Навчит ургамал
Ногоон цай болон тод өнгийн хүнсний ногоо үрэвслийг дарж өөх хуримтлуулагч генийг дарангуйлна. Мөн хоолыг өнгө оруулдаг сайн талтай.
Халуун ногоо
Цагаан гаа, шанцай гэх мэт халуун ногоо бас хар шоколад үрэвсэл дарж өөхлөлтийн эсрэг ч чамгүй тэмцэнэ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт