Тамхиа хаяхыг хүссэн эмэгтэйчүүд сарын тэмдгийн үедээ зориглон хаявал илүү үр дүнтэйг сүүлийн үеийн нэгэн судалгаа харуулжээ. Монтреалын их сургуулийн эрдэмтэд сарын тэмдэгийн мөчлөгийн үе дэх эмэгтэйчүүдийн тархины ажиллагаа, өөрчлөлтийг судалжээ. Ингэхдээ эстроген, просгестрон буурсан байх сарын тэмдгийн мөчлөгийн үед мэдрэлийн системийн эргэлт сайжирч аливаа зүйлээс татгалзах мэдрэхүйг дэмждэг гэж дүгнэсэн байна. Иимээс сарын тэмдгийн мөчлөгийн үе нь тамхиа орхих бодолтой эмэгтэйчүүдийн хувьд хамгийн тохиромжтой цаг байх боломжтой гэж судалгааг ахалсан Adrianna Mendrek хэлэв.
Эрдэмтдийн өмнөх судалгаагаар тамхиа хаях нь эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүү хэцүүг тогтоосон. Хархан дээр хийсэн туршилтаар эм харх эрээсээ илүү никотинд амархан донтож, илүү үгүйлж байсан аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт