Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах уг наадам “Алтан өд-2014” наадам өчигдөр Улсын филармонийн их танхимд боллоо
Тус наадмын яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, кино зохиол, баримтат уран зохиол, судлал, шүүмж гэх найман төрөлд 70 гаруй бүтээлийг тодруулсан билээ.
2014 оны утга зохиолын оны шилдэг бүтээлийн төрөлд
1. Яруу найраг-М.Саруулдалай “Хунгийн дэвэлт шиг хаврын үдэш”
2. Хүүхдийн зохиол- Ч.Наранцэцэг “Тунгалаг өнгө”
3. Утга зохиолын орчуулга- Ж.Оюунцэцэг “Хөршүүд”
4. Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл- М.Уянсүх “Айшхи”
5. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл- Ж.Заяабаатар “Омог босоо хавт
Хасар”
6. Жүжиг, киноны зохиол- Н.Сүхдорж-“Галдан Бошгот хаан”
7. Баримтат уран зохиол- Б.Цогнэмэх- Цагаан морины домог
8. Утга зохиолын судлал- М.Чимидцэеэ “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон”
9. Утга зохиолын шүүмж - Г.Батсуурь “Мета утга” зэрэг бүтээлүүд шалгарсан.
Тэгвэл МЗЭ-ийн шагналыг Ч.Алтангэрэлийн “Ганнибал”, Б.Баясгалангийн “Зөнгийн нүд”, С.Бүрнээгийн “Савдагт Алтайн дууль”, Д.Бямбацэндийн “Хатан сэрэл”, Ж.Гун-Аасүрэнгийн “Сэргэлэн одод чуулсан шөнө”,Т.Дашбалдангийн “Сэтгэлийн шувуу”, Я.Мөнхжаргалын “Тэвчээр”, М.Отгонбаярын “Сураггүй хаврыг хүлээхүй”, Б.Хүрэлтогоогийн “Илчлэлт” гэх бүтээлүүд хүртсэн бол залуу яруу уран бүтээлчдэд олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг Б.Болорцэрэн, Ө.Үлэмжтөгс нарт өгсөн юм.
Энэ үеэр зохиолч яруу найрагчдын ном бүтээлийн үзэсгэлэн гарын үсэгтэй номын худалдаа, солилцоо мөн Монголын зохиолчдын эвлэлд элссэн яруу найрагч П.Цоожчулуунцэцэг, Б.Алтанхуяг зэрэг уран бүтээлчдэд гишүүний үнэмлэх гардуулсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт