Шинэ жилийн баяраа буюу он солигдох баярт мөчөө ямар өнгийн хувцастай угтах нь айлчлан ирж буй ондоо хэр азтай, жаргалтай байхтай холбогддог гэж итгэдэг үндэстэн дэлхийд олон бий. Мөн зурхайн зурлагаар ирэх оны ээлтэй болон ивээл муутай өнгө гэж байдаг. Тэгвэл Фэнг шүйгийн зурлагаар 2015 оны модон хонь жилд мод, газар дэлхийг дүрсэлдэг бүх төрлийн бор, ногоон өнгөнүүд хүмүүст ээлтэй байна гэжээ.
Иймээс ийм өнгийн хувцас өмсөх, ороолт тэлээ зүүлт гэх мэт аксесуараа ч бор, ногоон өнгөтэй байхаар бодож сонговол зүйтэй гэнэ. Нефрит, ногоолин, турмалин зэрэг ногоон өнгөтэй үнэт чулуу хүмүүст ээлтэй байх аж.
Мөн модыг ус тэтгэдэг учир цэнхэр, хөх, хар өнгийг аливаа сонголт хийхдээ сонговол алдахгүй гэж зурхайчид зөвлөж байна. Оюу, сувд, тэнгисийн чулуу, номин, сарны чулуу зэрэг усны энерги, эрч хүчийг өөртөө агуулсан үнэт чулуугаар ч гоёж болох юм байна.
Мэдээж 2015 оны ээлтэй өнгө гэж байгаа юм чинь сонгохоос зайлсхийх хэрэгтэй өнгө ч бас бий.
Энэ онд гал болон металл шинж чанартай цагаан, саарал, улбар шар, шар, улаан, нил ягаан өнгөнөөс зайлсхийх, ялангуяа шинэ оноо ийм өнгийн хуюцастай угтах хэрэггүй гэж фэнг шүйгийн зурлагад өгүүлжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт