Шүдээ хэрхэн арчлах, амны хөндийн цэвэрлэгээний чухал зэвсэг болсон оо, сойзыг хэрхэн сонгох, ялангуяа хүүхдэдээ тохирсон зөв сойзыг нь худалдаж авч өгөх нь эцэг эхчүүдийн хувьд эргэлзээ дагуулах нь бий. Тэгвэл амны хөндийн арчилгааны талаар эцэг эхчүүддээ бяцхан зөвлөгөөг хүргэе.
Үхрийн туурай эртний ооны найрлагад ордог байв
Египтээс хамгийн эртний шүдний оог олсон гэдэг. Тэр нь МЭӨ 3000-5000 онд хамаардаг юм. Тэд тун хачирхалтай аргаар буюу шатаасан өндөгний хальс, уушгин чулууны нунтаг, үхрийн туурайны үнсний зуурмагаар "ОО"-г хийж байжээ.
Харин орчин үед өргөн сонголт бүхий олон төрлийн оо худалдаалах болсноос өөрт тохирсон сонголтыг шүдний эмчийн зөвлөгөөний дагуу хийх хэрэгтэй болоод буй юм.
Шүдийг хэт олон удаа угаавал паалан гэмтээх аюултай
Хүмүүс шүд хорхойтвол тааруухан шүдний сойз, муу оо сонгосноос боллоо гэж бүх бурууг "цэвэрлэгч хоёр"-тоо тохдог талтай. Тэгвэл шүдний эмч нар оо, сойзыг хэрхэн хэрэглэж буйгаас шүдний өвчин шууд хамаардаг гэж тайлбарлаж байна.
Шүдийг олон угаах нь сайн гэж эндүүрдэг хүн олон. Тэгвэл хэт олон удаа шүд угаавал паалан гэмтээх аюултай. Хэрэв таны буйлнаас цус гараад буй бол эфирийн тос, витаминаар баяжуулсан шүдний оо хэрэглэвэл тун тохиромжтой. Ингэснээр хэсэг хугацаанд цус гаралтыг тогтоож чадна. Гэхдээ шалтгааныг нь тогтоож чадахгүй учир мэргэжлийн эмчид хандаарай.
Тамхи их татдаг хүмүүсийн хувьд цагааруулах үйлчилгээтэй шүдний оог илүүтэй сонгон хэрэглэ. Гэхдээ ийм оог урт хугацаагаар, эсвэл ойр ойрхон их хэрэглэвэл шүдний пааланг гэмтээж, шүдийг мэдрэмтгий болгодог гэмтэй.
Сойзны хүрж чадахгүй хэсгийг торгон утсаар цэвэрлэдэг
Сойз нь шүдний гадаргуугийн 30-аас илүү хувийг цэвэрлэж чаддаггүй. Тиймээс шүдний эмч нар торгон утсыг шүдний завсар хоорондыг цэвэрлэхдээ ашиглахыг санал болгож байна. Шүдний цэвэрлэгээнд ашиглах мяндас нь олон давхар, нэг бүдүүн ширхэгтэй, хавтгай, дугуй цардсан, цардаагүй гээд янз бүр байдаг. Торгон утсаар сойзны хүрч чаддаггүй тэр хэсгийг цэвэрлэх бүрэн боломжтой тул хэрэглэж хэвшээрэй.
Утсыг хэрэглэхдээ шүдний завсрын түшилцэх гадаргыг дагуулан хөрөөдөх хөдөлгөөн хийн оруулж, утсыг нааш цааш хөдөлгөн, өнгөрийг арилгана. Энэ үедээ буйлыг гэмтээж болохгүй.
Шүд цэвэрлэх утсанд кальци, фтор, С болон бусад аминдэм бүхий эмийн бодисуудыг шингээсэн
байдаг.
Зарим эцэг эх сүүн шүдийг солигддог учраас тэдгээрийг арчлах шаарлагагүй гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ сүүн шүдний эрүүл мэнд юунаас ч чухал. Учир нь:
Иймээс амны хөндийн эрүүл ахуй анхны сүүн шүднээс эхэлдэг гэдгийг эцэг эхчүүд сайтар ойгох ёстой.
Хүүхдийн анхны сүүн шүд ургаж эхэлснээс хойш гурван нас хүртэл шүдийг нь зөвхөн усаар орой бүр угаагаарай. Хүүхэд өөрийн сойзтой байх ёстой.Зөөлөн үстэй сойз буйланд сайн. Хэрэв ийм сойз олдохгүй бол сойзыг буцлам халуун усаар зөөлрүүлж болно.
Бохь зажилах нь шүдний бүрхүүлийг бэхжүүлнэ
Бохь бол шүд цэвэрлэх бас нэгэн хэрэгсэл. 1960-1970-аад оны үед бохийг бүдүүлэг зуршил мэт ойлгож байсан бол 1990-ээд оноос биеэ авч явах соёлын зйлшгүй нэг хэсэг болон хувирсан.
Учир нь:
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт