ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шүдний буруу ургалт тультраа шулга болгодог

    Таны хүүхэд тультраа буюу шулга ярьдаг уу. Тэгвэл энэ нь олон шалтгаантай ажээ. Бага насны хүүхдийн хувьд хэл ярианы хөгжил хараахан гүйцээгүй, эсвэл эх эцэг нь эрхлүүлэн өөрсдөө тультраатан дуурайсан зэргээс болоод нэг хэсэгтээ ингэж ярих нь бий.

    Гэхдээ өсч, бие дааж эхлэх үедээ аажмаар засарчихдаг. Тультраа хүүхдүүд арслан нохойг дуурайн архирахдаа “Р” үсэгийг зүгээр хэлээд байдаг. Энэ бол тультраа нь түр зуурын буюу засах магадлалтай гэсэн үг. Харин засрахгүй бол тультраатах шалтгаан нь хэл ярианд оролцдог аль нэг эрхтэнд гажиг өөрчлөлт байна гэж үздэг. Ихэнхи тохиолдолд шүдний буруу ургалт давхар дотогшоо ургалттай, хэлийг хатгахаар хурц үзүүртэй гэх мэт хэлний чөлөөтэй хөдөлгөөнд саад болохоор байрласан, тагнай нь төрөлхийн хавтгай, эсвэл цоорхой, цаашаа их хонхойсон, зөөлөн тагнай болон, хэлний төрөлхийн, олдмол саа өвчин зэргээс болж шулга ярьдаг.

     Цөөнгүй тохиолдолд сонсголын сулралтай, дүлий хүмүүс дутуу мэдрэмжээсээ болоод тультраатдаг. Түүнээс гадна зөв зүгээр ярьдаг байсан хүмүүс төв мэдрэлийн системийн өвчин, голдуу цус харвалтын дараа тультраатах нь элбэг бөгөөд, гар хөл салгалах, сааждагтай адил бусад эрхтэн ч тийм байдалтай болчихдог юм. Оношлоход төвөгтэй биш ч төрөлхийн болон саажилтаас үүссэн тультрааг засахад нилээн төвөгтэй. Юуны өмнө тультрааг үүсгэж байгаа шалтгааныг олж эмчилгээ хийнэ. Тухайлбал буруу ургасан шүдийг авах, тэгшлэх бэхэлгээ хийх, тагнаан гажгийг мэс заслын аргаар нөхөн, цус харвалтын үр дагаврыг эмчлэх, хэлний байнгын дасгал хийлгэх зэргээр эмчилгээний төрлийг сонгон хийнэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй