Үс ихээр унах нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн аль алиных нь санааг зовоодог.
Үс нь дулааныг тохируулах, хамгаалах, мэдрэх хуйхыг гадаад орчноос хамгаалах үүрэгтэй. Толгойн үс нь биеийн дулааны хэмжээ ихэсвэл хүний үсний нүхийг онгойлгон илүүдэл дулааныг гадагшлуулж биеийн дулаан буурвал үсний нүхийг хааж дулааныг гадагш алдахаас хамгаалдаг. Үс өөрөө цуснаас бүтдэг тул цус эрүүл, цусны эргэлт болон бодисын солилцоо сайн байвал үс мөн эрүүл өнгөлөг байна. Тэгвэл үс унах нь олон шалтгаантай ажээ.
Цус бага хүмүүсийн үс их унадаг.
Системийн өвчин, дотоод шүүрлийн эмгэг, халдварт өвчний дараа үс унах явдал бий.
Үсний уутанд ямар нэгэн хортой хүчин зүйл нөлөөлснөөс үс унана. Жишээлбэл химийн хор, үсний будаг, зарим төрлийн чанар муу шампунь, барааны болон гар нүүрний хатуу саван гэх мэтийн зүйлсээс болж үс унах тохиолдол байж болно.
Хуйх үрэвссэний улмаас үс хагтахаар бас үс унадаг.
Охидод сарын тэмдэг ихээр ирж цус багадалт үүссэн бол үс унах нь бий.
Олон төрсөн эхчүүд, мөн геморрей өвчний улмаас цус багатай болсон хүмүүсийн үс их унадаг.
Хоол тэжээлийн болон витамины дутмагшлын улмаас үс их унах түгээмэл тохиолддог.
Хүний үс нь зүрх, бөөрний үйл ажиллагаатай шууд холбоотой бөгөөд бөөрний үйл ажиллагаа сайн бол үсний уг үндэс нь тэжээлээр сайн хангагдах ба зүрхний ялгаруулах илчээр үс ургадаг байна. Бөөр өвддөг хүний үс унах хандлага их байдаг.
Иймд чухам ямар учраас үс их унаад байгааг эхлээд мэдэх хэрэгтэй. Хэрэв химийн хороос болсон бол түүнийг дахин хэрэглэхгүйгээр хордлого тайлах сүү тараг уу. Бусад шалтгааны үед мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт