Итали улсын Венец хотын худалдаачин Николо Полын хүү дэлхий дахинаа нэрээ дуурсгах үйл бүтээсэн аялагчдын нэг болох Марко Пологийн Хубилай хааны үе буюу XIII зууны үеийн амьдралыг харуулсан түүхэн кино дэлхийн кино театруудаар гарч эхэллээ.
Энэ киноны Аригбөхийн дүрийг Монголын жүжигчин Б.Амарсайхан үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байгаа. “Марко Поло” киноны 10 ангийн туршид "Алтан ураг" хамтлагийн хөгжмийг ашигласан гэнэ.
Уг хамтлагын Европ дахь менежер Ж.Өнөрмаа хамтлагаа төлөөлж уг кинонд хөгжим ашиглуулах гэрээг Холливудын “Weinstein Сompany”-тай хийсэн аж.
Энэ нь “Алтан ураг” хамтлагийн Холливудтай хийсэн хоёр дахь лицензийн гэрээ болжээ. Өмнө нь тус хамтлагийн хөгжмийг Сергей Бодровын найруулсан "Монгол" кинонд гэрээгээр ашиглаж байжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт