Ч.Сайханбилэгийн Засгийн газар хүлээгдэж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, гацаанаас гаргах бодлого чиглэлийг боловсруулах томоохон ажлыг яамгүй гэгдэх Монгол Улсын сайд М.Энхсайханд даалгажээ. Юуны түрүүнд Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийн хэлэлцээрийг хийх,Тавантолгойн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулахыг түүнд даалгасан байна.
Австралийн Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Сэм Уолш өнгөрсөн сарын сүүлээр Блүүмберг телевизэд өгсөн ярилцлагадаа зэс олборлолтоороо дэлхийд гуравдугаарт ордог Оюу толгойн далд уурхайн олборлолтыг 2019 оны эхэн болтол хойшлуулна хэмээн хэлсэн удаатай.
Мөн Тавантолгойн ордод хөрөнгө оруулж хамтарч ажиллах компаниудыг шалгаруулах ажлын хэсэгт “Чайна Шенхуа энержи”, “Сумитомо корпорац”, “Энержи ресурс” компанийн консерциум, “Пийбоди энержи”корпорац гэсэн4 компани хөрөнгө оруулж хамтран ажиллах саналаа ирүүлээд байгаа билээ.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт