ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ямар үед сэтгэл судлаачид хандах ёстой вэ

    Сэтгэл зүйн зөвлөгөө ба сэтгэл засал гэж юу вэ?

    Сэтгэл Доктор Ломидис /Loumidis/ сэтгэл зүйн зөвлөгөө болон сэтгэл заслын ялгааг хувь хүний асуудлаас нь хамааруулан тайлбарласан байна.

    Сэтгэл зүйн зөвлөгөө ба сэтгэл засал гэсэн нэр томъёонууд нь тайлбарлах явцад холилдох явдал байнга гардаг бөгөөд онолын болон хэрэглээний төвшинд хэд хэдэн ялгаатай зүйлс байдаг. Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг нь клиникийн хувьд эрүүл /сэтгэцийн эмгэг, өвчтэй бус/ боловч өдөр дутмын амьдралд тохиолдох сэтгэл зүйн хүндрэл бэрхшээл, асуудал, зан ааш, зан төлөвтэй холбоотой асуудлууд, мөн сэтгэл санаа хэвийн ч цаашид хэрхэн өөрийгөө биe хүний хувьд хөгжүүлэх талын асуудал зэрэгтэй тулгараад байгаа хүмүүст үзүүлж буй мэргэжлийн зөвлөгөө юм. Манай улсад одоогоор сэтгэл заслын эмчилгээг тусгай зөвшөөрөлтэй сэтгэл заслаар мэргэшсэн сэтгэцийн эмч, сэтгэл судлаачид хийж байна.

    Сэтгэл зүйн зөвлөгөө

    Сэтгэл зүйн зөвлөгөө бол сэтгэцийн хувьд эрүүл боловч стресстэй, мухардалд орсон, амьдралынхаа хямралын үед яваа, гэр бүл-хосын харилцааны асуудалтай байгаа болон амьдралдаа илүү сайхан амьдрах замыг эрж хайж хүмүүст үзүүлдэг нэг төрлийн ярилцах засал юм. Энэ нь эмгэгийг эмчлэх гэхээс илүүтэйгээр сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэдэг. Сэтгэл зүйн зөвлөгөөний чиглэл нь психопатологоос илүүтэйгээр хувийн онцлог шалтгаан бөгөөд хувь хүний амьдралаас олдсон туршлага, ул мөр дээр төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйч үйлчлүүлэгч нь санаа зовоосон зүйлсээ дахин олж харж, сайн сайхны мэдрэмжээ бүтээхэд анхаарна. Зөвлөгөөний үед албан ёсоор тохирсон цаг, зөвлөгөөний өрөөнд мэргэжилтэн хамт суугаад хэцүү асуудал, мэдрэмжээ хуваалцаж, хамтран ажиллана. Сэтгэл зүйн зөвлөгөөний талаар бусад мэдээллийг "Сэтгэл судлаачийн 101 хариулт” номын нэгдүгээр хэсгээс уншаарай.

    Сэтгэл зүйн зөвлөгөөнд хамаарах клиникийн бус асуудлууд:

    - Бие хүний хувьд хөгжих болон сайн сайхан байх

    - Өөртөө итгэлтэй байдлыг сэргээх, нэмэгдүүлэх

    - Гарз хохирол, уй гашуу тохиолдсоны дараа дахин сэргэх

    - Гэр бүлийн болон хосын харилцаагаа сайжруулах

    - Бэрхшээл болон мухардлаа шийдэх

    - Өөдрөг бодол, сэтгэлгээг бий болгох

    - Чадамж, хөгжлөө улам сайжруулах

    - Амьдралынхаа үзэл баримтлалыг шинээр олж харах

    - Харилцааны ур чадвараа сайжруулах

    - Карьер болон амьдралын хэв маягаа тодорхойлох, төлөвлөх

    - Хүмүүстэй харилцах болон нийгмийн бусад чадвараа сайжруулах

    - Өөрийн онцлогт тохирсон ямар нэг төрлийн төлөвлөгөө гаргах

    Сэтгэл засал

    Сэтгэл засал нь сэтгэцийн эмгэг /түгшүүр, сэтгэл гутрал, гэмтлийн дараах стрессээс үүдэлтэй эмгэг гэх мэт/ болон зан үйлийн эмгэг /түрэмгий байдал, цочмог зан, хор хохирол учруулах үйлдэл гэх мэт/-тэй хүмүүст ярилцлага болон бусад аргаар нэгэн төрлйин эмчилгээ хийдэг. Энэ нь сэтгэл засалчийн заавар, зөвлөгөө, удирдлагын дагуу сэтгэц-зан үйлийн эмгэгийг өөрчилөхөд чиглэдэг. Сэтгэл заслын үед сэтгэл судлалын онол, сэтгэл заслын арга зүйд суурилсан хөтөлбөр гаргаж, өөрийн өвчнийг ухамсарлан ойлгох байдлыг нэмэгдүүлэх, тэнцвэртэй бус байдлыг өөрчлөх, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг арилгах, дахин сэдрэх байдлыг багасгахад үйлчлүүлэгчид тусалдаг.

    Сэтгэл засалд хамаарах клиникийн асуудлууд:

    - Донтолт /архи, эм бэлдмэл, мөрийтэй тоглоом гэх мэт/

    - Уур бухимдал, цухал, түрэмгийлэл зан авир

    - Түгшүүр /дундаж болон хүчтэй түгшүүр/

    - Хүүхдийн зан үйлийн асуудлууд

    - Биеийн төрх байдлын асуудлууд

    - Албадлагын шинжтэй болон цочмог зан үйлүүд

    - Сэтгэл гутрал /дундаж болон хүчтэй/

    - Идэх эмгэг /хэт их идэх, булимия, анорксия/

    - Хардалт

    - Нэг бодол санаанд хэт автах эмгэг

    - Цочролын эмгэг болон орон зайнаас айх эмгэг

    - Айдас /бүх хэлбэрийн/

    - Сэтгэцийн гэрэлтэй асуудлууд

    - Өөрийгөө хүндэтгэхтэй холбоотой асуудлууд

    - Бэлгийн харилцааны болон гэр бүлийн асуудлууд

    - Цочролын дараах стрессийн эмгэгийн хариу үйлдэл

    - Бусад сэтгэц, зан үйлийн эмгэгүүд

     

    Зөвлөгөөний чиглэл

    Асуудлын хүрээ

    Бие хүний зөвлөгөө

    (хувь хүн)

     

    Зан үйл, зан төлвийн доголдол, буруу зуршил, нийгмийн харилцааны хүндрэл, стрeсс, сэтгэл гутрал, шаналал, айдас, түгшүүр, ганцаардал, өөртөө итгэлгүй байдал, харилцаанд өөрийгөө илэрхийлэхэд тулгардаг бэрхшээл, насжилт, хувь хүний хөгжлийн (авьяас чадвар, сэдэл, хувийн зохион байгуулалт гэх мэт) асуудлууд.

    Гэр бүлийн зөвлөгөө

    (хосууд, эцэг эх)

     

    Гэр бүлийн харилцаа, дотно харилцаа, гэрлэлт, гэр бүл төлөвлөлт, хардалт, салалт, хүүхдийн хүмүүжил ба түүний сэтгэл зүйн асуудлууд, эцэг эх-хүүхэд, хосын харилцааны асуудлууд.

    Хүүхдийн зөвлөгөө

    (3-17насныхан)

     

    Хүүхдийн танин мэдэхүй (анхаарал, ой тогтоолт, сэтгэхүй гэх мэт) биеийн хөгжил, сурах чадвар, насны онцлог, авьяас чадвар, сонирхол, мэргэжил сонголт, үерхэл нөхөрлөл, гадны нөлөөний (хүчирхийлэл, дарамт, шахалт) хохирогч болох зэрэг асуудлууд.

     

     

    1. Сэтгэл зүйн зөвлөгөөний цагийг урьдчилан 77324233 дугаараар холбогдон авна - Урьдчилан цаг товлолгүй ирснээр бусад зөвлөгөөний цагтай давхцах, тухайн цагт зөвлөгөө өгөх боломжгүй байх зэрэг шалтгаануудтай тулгардаг тул утсаар цагаа товлох нь таны цагийг хэмнэнэ.
     
    2. Товлосон цагаас 10 минут хоцроход зөвлөгөөний цаг цуцлагдана - Дараагийн цагийн зөвлөгөө эхлэх ёстой цагаасаа хойшлох болдог тул таны дараа цаг товлосон үйлчлүүлэгчид хүндрэл учруулахгүйн тулд бидний зүгээс авдаг арга хэмжээ юм.
     
    3. Сэтгэл зүйн зөвлөгөө нь үйлчлүүлэгчийн сайн дурын үндсэн дээр явагдах буюу үйлчлүүлэгч зөвлөгөөнд орохыг өөрөө зөвшөөрсөн байна - Хэрвээ өөрийн хүсэлтээр ирээгүй буюу хэн нэгний шахалтаар ирвэл сэтгэлд зүйчид өөрийн хүсэлтээр асуудлаа ярихгүй, зөвлөгөө үр дүнгүй болдог.

    4. Үйлчлүүлэгчийн асуудлаас хамааран шаардлагатай тохиолдолд бусад мэргэжлийн байгууллагатай холбоно. 

    5. Сэтгэл зүйн зөвлөгөөг зөвхөн пүрэв, баасан гарагт товлох боломжтой.
     

    Төрөл

    1 удаагийн үнэ /төгрөг/

    4 удаагийн үнэ

    /төгрөг/

    1.

    Хүүхэд

    15.000

    50.000

    2.

    Насанд хүрэгч

    20.000

    65.000

    3.             

    Гэр бүл, хос

    30.000

    100.000

    4.

    Мэргэжлийн

    35.000

    -

     

    Эх сурвалж: Сэтгэл судлалын үндэсний төв

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй