ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тавантолгойд хөрөнгө оруулах санал ирүүлсэн 4 компанийн танилцуулга

    Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард тогтоол гаргаж Тавантолгойн ордод хөрөнгө оруулж хамтарч ажиллах компаниудыг шалгаруулахаар ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл тус ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хүсэлтэй хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах ажлын хэсэг өнгөрсөн  даваа гарагт компаниудын саналыг хүлээн авч дуусчээ. Энэ удаад “Чайна Шенхуа энержи”, “Сумитомо корпорац”, “Энержи ресурс” компанийн консерциум, “Пийбоди энержи”корпорац гэсэн 4 компани хөрөнгө оруулах хүсэлтээ ирүүлсэн байна. Хөрөнгө оруулагч нь “Эрдэнэс таван толгой” компанийн менежмент болон өр төлбөрийг хариуцах, 2,5 жилд Тавантолгойн  бүсэд 30 сая тонн хүртэлх нүүрс баяжуулах үйлдвэрийн хүчин чадал бий болгох, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг өөрийн хөрөнгөөр барих, хоёрдогч улсад коксжих  нүүрс борлуулах үүрэг хүлээх юм.

    Санал ирүүлсэн компаниудыг товч танилцуулъя.

    “Чайна Шенхуа энержи”

    2004 оны 11 дүгээр сарын 08-нд байгуулагдсан тус компани нүүрсэнд суурилсан дэлхийн тэргүүлэх компанийн нэг гэж өөрсдийгөө тодорхойлжээ. Нүүрсний үйлдвэрлэл, худалдаа, нүүрстэй холбоотой төмөр замын болоод боомтын тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүрсний худалдаа, нийлүүлэлтээр Хятаддаа хамгийн том компанид тооцогддог. Компанийн нийт хөрөнгө 457 367 сая юань.

    “Сумитомо корпорац”

    1919 оны 12 сард үндэс сууриа тавьсан тус корпорац дэлхийн 66 оронд  салбартай бөгөөд олон чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, Япондоо худалдаа үйлчилгээний олон  салбарт  үйл ажиллагаа явуулж, дотоодын болон олон  улсын бизнес хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг  байна. Сумитомо Корпораци нь жил бүр МУИС-ийн 20 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банктай “Сумитомо Мицуй банкинг” корпораци хамтран ажиллахаар гэрээ байгуулсан.

    “Энержи ресурс”

    Энержи Ресурс ХХК нь 2005 онд М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг дотоодын зах зээлд танигдсан, үндэсний хэмжээний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. Монгол нүүрсний үнэ цэнийг нэмэгдүүлж, сайн чанарын нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөн, Монгол Улсын үйлдвэржилт, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг коксжих нүүрсний ордод 2,962 га талбай бүхий, 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

    “Пийбоди энержи”корпорац

    1880 онд 24 настай Francis Peabodi сайн чанарын нүүрсийг Чикаго даяар зарж эхэлснээс уг корпорацын суурь тавигдсан  байна. Тус корпорац нь өдгөө нүүрсний дэлхийн томоохон хувийн компаниудын нэг болсон бөгөөд тогтвортой уул уурхай, нүүрсний цэвэр технологиор тэргүүлж буй гэж өөрсдийгөө тодорхойлжээ.Тус компани манай улстай уул уурхайн салбарт багагүй хугацаанд хамтарч ажиллаж буй.

    Дэлхийн нүүрсний ашиглаагүй нөөцтэй орнуудын нэг болох Монгол Улстай  цаашид илүү ойр дотно хамтран  ажиллахаар төлөвлөж буйгаа тэд  цахим хуудастаа дурджээ.

    Б.Хаш

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй