ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Миний гал халуун хайр гэвэл анхны минь нөхөр. Бид захидлаар их харилцдаг байж билээ. Хамгаас илүү хайрлаж байсан залуу минь хорвоогоос эрт явсанд одоо ч гэсэн харамсаж уйлмаар санагддаг. Тэр хүнийг бурхан болсны дараахан хорвоо надад утгагүй санагдаж, уйлдаг байж билээ. Одоо ч цаг хугацаа өнгөрөөд уйлж унжих нь багассан. Гэхдээ энэ шарх хэзээ ч эдгэхгүй. Хэрэв бурхан гэж байдаг бол 1987 онд эргэн очуулж өгөөч гэж гуймаар байна. Учир нь нисгэгч нөхрөө нислэгт битгий яваач гэж учирлан байж авч үлдэх байсан юм” хэмээн өгүүлсэн байдаг. Тэр цаг хойш түүний хувийн амьдрал, хайр дурлал тийм ч дардан байгаагүй.Улс төрийн карьер хөөж, мэдлэг боловсролоо дээшлүүлэн Стэнфордын их сургуульд суралцсан.
Түүний одоогийн нөхөр Жеффиг сонгосон түүх тун сонирхолтой. Сайдыг Стэнфордын их сургуульд суралцаж байхад нь Жефф анх танилцаж, эхэндээ найз нөхөрлөлийн холбоотой байсан аж. Оюутан байхдаа нэг өдөр 20 ам.доллараар заяаны ханиа олох зурхай худалдаж авснаар түүний өнөөгийн амьдралын зам мөр эхэлсэн гэнэ. Зурхайд “Танд зургадугаар сарын 8-нд гэрлэх санал ирнэ. Тэр саналыг хүлээж авбал заяаны ханиа олсон гэсэн үг” гэж бичсэн байж. Тэр өдөр түүнд гэрлэх санал ирсэнгүй, харин гурав хоногийн дараа Жефф сүйн бөгж бэлэглэж, гэрлэх санал тавьсан аж.
Тэрбээр саналыг нь ихэд гайхаж хүлээж авчээ. Нөхөр нь тэр жилийн зургадугаар сарын 8-нд сүйн бөгжийг худалдаж авсан байсан нь сэтгэлийг нь хөдөлгөсөн тул дэлгүүрт бөгжний мөнгө төлсөн тооцооны хуудсыг шалгаж үзжээ. Ингэж тэдний амьдралын дурсаж явах түүх эхэлсэн байна. Тэгвэл энэ жил тэдний гэрлэсний 10 жилийн ой тохиож буй.
Сайд энэ тухайгаа “Жефф бид хоёр гэрлэснийхээ 10 жилийн ойн өдөр Монгол үндэсний хувцас өмсөж зургаа авахуулна гэж гурав, дөрвөн сарын өмнөөс төлөвлөсөн байв. Гэтэл бидний гэрлэсэн өдрийн ой Японд явж байхад таарчихлаа. Тэгээд Японы үндэсний хувцас өмсөж зургаа татуулж баярлацгаав” хэмээн цахим хуудастаа бичсэн байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт