Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих дараагийн арга хэмжээнүүдийг танилцууллаа. Энэ хүрээнд хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой дөрвөн ажил хийхээр болжээ.
Нэг. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгохоор боллоо. Одоо олгож буй 30,000 төгрөгийг 70,000-аар нэмэгдүүлж байна. Дөрөвдүгээр сарын үлдэгдэл 70,000 төгрөгийг өнөөдөр, маргаашдаа багтаж хүүхэд болгонд олгоно.
Хоёр. 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой 122,000 хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, хүүхдэд 8 мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүллээ.
Гурав. 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжийн тэтгэврүүдийг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнд:
Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3,600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг бол 100 мянган төгрөг нэмж 288 мянган төгрөг болгож байна.
Өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг олгож байхаар боллоо.
Өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдийн тэтгэмжийг 100,000 төгрөгөөр нэмж, 288 мянган төгрөг болголоо.
Одой иргэдэд олгодог тэтгэмжийг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болголоо.
Хөгжлийн бэрхшээлтэй 42,000 иргэний тэтгэмжийг 100,000 төгрөгөөг нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болголоо.
Дөрөв.
Малчдын орлого болон ноолуурын салбарын дотоод үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчин өрхүүдэд ноолуурын кг тутамд 20,000 төгрөгийн урамшуулал олгоно.
Эдгээр дэмжлэгт 793.6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд үүнтэй холбогдуулан Засгийн газраас хоёр тогтоол баталсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт