ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”ФРАНКБУРТИЙН НИСЛЭГЭЭР ИРСЭН НЭГ ИРГЭНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧ ,БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 40 БОЛЛОО”

    ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

    Хоёр хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны хяналтад шилжлээ

    "2020 оны 3 дугаар сарын 26-нд өвдөж, ХӨСҮТ-д эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. 40 гаруй хоног эмчлэгдээд гарлаа гэсэн үг. Нийт батлагдсан тохиолдол 40 болсон. Үүнээс 12 хүн эдгэрсэн. Одоо эмчлэгдэж байгаа 28 хүн байна. Өндөр настай, элэгний хорт хавдартай хүн коронавирусийн халдвар авч эмчлэгдэж байгаа.

    Өчигдөр гурван лабораторид 332 хүнд шинжилгээ хийлээ. Үүнд 5 дугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 40 боллоо. 283 хүнд нь халдвар илрээгүй. 

    Шинжилгээний хариунууд:

    Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийсэн ачаа тээврийн 21 жолооч /Алтанбулагийн боомтоор орж ирсэн/

    Ажиглах байранд тусгаарлагдсан 38 хүний давтан шинжилгээ

    Завхан аймгаас тандалтын зорилгоор ирүүлсэн 3 сорьцод тус тус халдвар илрээгүй.

    Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 101 хүн байна. Эмчилгээ, хяналт шинжилгээ, тандалт, судалгаа үргэлжилж байна" гэсэн мэдээллийг өглөө.

    Батлагдсан 40 дэх тохиолдлын ойрын хавьтлуудыг шинжилгээнд оруулсан

    "Өчигдөр илэрсэн нэг тохиолдлын ойрын хавьтлуудыг шинжилгээнд оруулсан. Батлагдсан 40 дэх тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласныг" ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нэмж хэллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй