Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг авч ирэх бол 05 дугаар сарын 01-нд БНСУ-аас, 05 дугаар сарын 02-нд Германы Франкфурт хотоос тусгай үүргийн нислэг хийн иргэдээ авч ирэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.
Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэхээр нэрс нь баталгаажсан иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.
Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-аар төлөхгүй байхыг анхааруулж байна.
Төлбөрөө зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.
Мөн тусгай нислэгээр ирэх иргэд тухайн улсдаа коронавируст халдварын шинжилгээг заавал өгсөн байх шаардлагатай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт