ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”ИПОТИКИЙН ЗЭЭЛЭЭ ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАВАЛ ИРГЭДЭД ХҮНДРЭЛГҮЙ БАЙХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ”

         Өргөдлийн байнгын хорооноос хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахтай холбоотой иргэдэд үүсэж буй хүндрэл, ойлгомжгүй байдлыг арилгах зорилгоор Монголбанкнаас нэгдсэн байдлаар дагаж мөрдөх журмыг гарган арилжааны банкуудаар мөрдүүлэх үүрэг чиглэлийг өглөө. Өргөдлийн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж Covid-19 цар тахалт өвчний улмаас үүсэж байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкнаас гаргасан хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэрийн хэрэгжилтийн талаар Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл сонслоо.

    Монголбанкны зүгээс хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 2020.07.31-ний өдөр хүртэл, 2020.04.03-ны өдөр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 3 сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Гэвч тус шийдвэр Арилжааны банкуудад хэрэгжихгүй, доголдол үүссэн. Улсын Их Хурал, Өргөдлийн байнгын хороонд хандаж иргэдээс ирүүлж байгаа гомдлын дийлэнх нь хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр арилжааны банкуудад хэрэгжихгүй доголдож байгаа талаар, үүнээс шалтгаалж иргэдэд ойлгомжгүй байдал үүсгэж хүндрэл учруулж байгаа талаар байна. Энэ дагуу Улсын Их Хурлын зүгээс ажлын хэсэг гаран Төвбанкинд тодорхой үүрэг даалгавар өгөн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд 2020.04.13-ны өдөр Монголбанк бодлогын хүүгээ 1 хувиар бууруулж 9 хувь болгох, эргэн төлөлтийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар 1 удаа сунгах, Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлтэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг нийт 6 сараар сунгах шийдвэрийг гаргасан.

    Өнөөдрийн байдлаар нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээлтэй. Банкуудын өөрсдийн тодорхойлсон байдлаар 1,405,990 иргэд зээлтэй байгаа бөгөөд 52,282 нь COVID-19-ийн нөлөөлөлд өртсөн байна. Иймд Монголбанкнаас гаргасан шийдвэр арилжааны банкуудад хэрэгжихгүй байх явдал дахин давтагдахгүй байх, иргэдэд хүндрэл учруулалгүйгээр хэрэгжих асуудлыг тодорхой болгох зорилгоор Өргөдлийн байнгын хороо “Монголбанк”, “Монголын банкны холбоо” болон арилжааны банкны төлөөллийг оролцуулан байнгын хорооны хурал хийлээ. Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахтай холбоотой иргэдэд үүсэж буй хүндрэл, ойлгомжгүй байдлыг арилгах зорилгоор Монголбанкнаас нэгдсэн байдлаар дагаж мөрдөх журмыг гарган арилжааны банкуудаар мөрдүүлэх үүрэг чиглэлийг Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр өглөө.

    Тус журамд хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хугацаанд тооцох хүүгийн төлбөрийг иргэдэд хэт дарамт учруулахгүй байхаар аргачлалыг боловсруулж тусгах, ипотекийн зээлтэй иргэд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргавал арилжааны банкуудад хэт ачаалал үүсгэхгүй, иргэдэд хүндрэлгүй байхаар оновчтой зохион байгуулах, Хэрэглээний зээлд багтах зээлийг тодорхой болгож оруулах зэрэг саналууд багтсан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй