Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдрөөс эхлэн долоо хоног бүр цахимаар мэдээлэл өгч, иргэдийн асуултанд хариулж байхаар боллоо.
Бүх төрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг түр зогсоосон, ресторан паб, цэнгээний газруудын үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл болгосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар болсон талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээллээ.
Дээрх газруудыг хэсэгчлэн, цөөн тоогоор нээхээр судалсан боловч эрсдэл өндөр байгаа тул ийнхүү хугацааг сунгахаар болсон тул иргэд, аж ахуйн нэгжүүдийг шийдвэрийг ойлгохыг хүссэн юм.
Иргэдийн хайхрамжгүй байдал, хөл хорионы заавар зөвлөгөөг дагаж, мөрдөөгүйгээс дэлхийн хотуудад өвчлөл эрс нэмэгдэж байна гэж үзэж байгаа тул иргэд анхаарлаа сулруулж болохгүй, дэглэмээ үргэлжлүүлэн хатуу сахих шаардлагатайг Хотын захирагч С.Амарсайхан онцгойлон анхаарууллаа.
"Дэлхийн хотуудад шинэ коронавирусийн тархалт буурахгүй байна. Улаанбаатар хотын хувьд цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авч ажилласан. Хотын иргэд ч бидэнтэй хамтран ажиллаж байна. Гэвч тайвширч, назгайрч, хорио цээрээ тавих ёстой гэсэн санал их байгаа учраас бид эрсдэл гаргахгүй байхын тулд анхаарах ёстой цаг үе ирсэн байна. Хөл хориог сунгах асуудлаар Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр хэрэгжиж байна. Халдвар тархалт улс орнуудад буурахгүй байгаа бөгөөд Азийн орнуудад дахин дэгдэх өндөр эрсдэлтэй тул Монгол Улс хоёр дахь давлагаанд бэлэн байх үүднээс өмнөх арга хэмжээг ийнхүү үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон" гэлээ.
Цаг агаар дулаарч, орчны бохирдол нэмэгдэхээс гадна зэрлэг ан амьтан, нүүдлийн шувуудаар дамжин халдвар гарах эрсдэлтэй тул хүүхдүүдээ гадуур явуулахгүй, анхаарал сэрэмжээ сулруулахгүй байх шаардлагатай гэв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт