ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Австралийн эрдэмтэд коронавирусийг лабораторийн аргаар гаргаж авчээ

    Австралийн эрдэмтэд анх удаа шинэ төрлийн коронавирусийг Хятадаас гадна лабораторид гаргаж авсан байна. Үүнийгээ шинжлэх ухааны түүхэн дэх чухал нээлт хэмээн нэрлэжээ.

    Эрдэмтэд лабораторийн нөхцөлд гаргаж авсан Уханийн коронавирусийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага руу илгээх юм байна. Ингэснээр олон улсын эрдэмтэд хамтран шинэ коронавирусийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авахад тусална хэмээн итгэж байгаа юм.

    БНХАУ-ын эрдэмтэд вирусийг лабораторийн аргаар гаргаж авсан ч бусад улс орнууд руу илгээлгүй, ердөө геномын дарааллыг хуваалцсан байна. Уханийн коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо Хятадад 6,000-д хүрч, 132 хүн амиа алдаад байгаа юм. Дэлхийн 16 оронд 47 тохиолдол бүртгэгдсэн уг вирусийг Австралийн Мэлбурн хот дахь тусгай лабораторийн эрдэмтэд хиймлээр гаргаж авчээ. Халдвар авсан өвчтөнөөс вирусийн сорьц авч, түүгээр дамжуулан хиймлээр гаргаж авах боломжтой юм.

    Халдвар 10-14 хоногт далд үетэй байдаг тул хиймлээр гаргаж авсан вирусийг өндөр хөгжилтэй бусад улс орнууд судалснаар халдвар авсан даруйд буюу хоёр долоо хоногийн хугацаанд хүлээлгүй илүү эрт илрүүлэх боломжтой болно гэж үзэж байна.

    Эх сурвалж: BBC

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй