ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ДЭМБ шуурхай хуралдаан зарлажээ

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Хятадад дэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдварын тархалттай холбогдуулан олон улсын онц байдал зарлах эсэх асуудлыг хэлэлцэхээр лхагва гарагт шуурхай хуралдаан зарласан байна.

    Швейцарын Женев хот дахь ДЭМБ-ын төв байранд болох уулзалтын үеэр мэргэжилтнүүд өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээс Хятадын Үхань хотод бүртгэгдэж эхэлсэн шинэ вирусний халдварын тархалтын талаар хэлэлцэх ажээ. Хятадад уг вирусний халдварын 300 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 6 хүн нас баржээ. Мөн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний тохиолдол Тайланд, Япон, БНСУ, Тайвань, АНУ-д бүртгэгджээ. ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Тарик Ясаревичийн мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлснээр, ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн баг мэдээлэл цуглуулахаар Үхань хотод очсон ажээ.  Уг вирусний халдварын тархалттай холбогдуулан олон улсын онц байдал зарласан тохиолдолд ДЭМБ хөл хорио тогтоох гэх мэт шуурхай арга хэмжээнүүдийг авж хэрэгжүүлэхийг улс орнуудад зөвлөх юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй