ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хятадад илэрсэн коронавирусыг хүнээс хүнд халддагийг тогтоожээ

    БНХАУ-ын засгийн газрын судалгааны баг Ухань хотод анх илэрсэн коронавирусыг хүнээс хүнд халддагийг тогтоосон талаар мэдэгдлээ. Энэхүү шинэ төрлийн уушигны үрэвслийн вирусаар өвчилсөн хүний тоо 218 хүрч, гурван хүн амиа алдаад байна.

    Шинэ төрлийн вирус хүнээс хүнд дамждаг нь эмнэлгийн ажилтнууд өвчилж эхэлснээр тодорхой болжээ. Одоогоор өвчтөнүүдтэй тулж ажиллаж байсан эрүүл мэндийн байгууллагын 14 ажилтан халдвар аваад байна. 

    Ухань хотоос үүдэлтэй короновирусын халдварыг Бээжинд 5, Шанхайд 1, Гуандунд 14 хүн авчээ.  Өчигдөр Өмнөд Солонгост анхны халдвар илэрсэн бол өнгөрсөн долоо хоногт Япон, Тайланд улсуудад мөн халдвар бүртгэгдээд байгаа аж. Хятадад сар шинийн баяр эхэлж байгаатай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн тархалтыг улам эрчимжүүлэх аюултай байна. Өмнө нь коронавирусыг амьтны гаралтай, хүнээс хүнд халдах магадлал бага гэж үзэж байсан юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тархалтыг зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

    Шинэ төрлийн вирус амьсгалын цочмог халтай хам шинж буюу SARS-тай нэг төрөлд багтаж байгаа аж. SARS-ын халдвар 2000 оны эхээр Азийн орнуудаар тархаж, 774 хүн амиа алдаж байв.

    Эх сурвалж: NHK, BBC 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй