ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Томуу, томуу төст өвчнийг бууруулахаар ажлын хэсэг өргөтгөсөн уулзалт зохион байгуулав

    Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2019-2020 онд хамтран ажиллах 3 талт гэрээ байгуулж, Ажлын хэсгийн уулзалтыг сар бүр зохион байгуулж байгаа.

    Энэ удаагийн уулзалтыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, Нэгдсэн эмнэлгийн дарга  Эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Нийгмийн эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч дарга , хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар оролцов.
    Уулзалтаар томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах дүүргийн нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, амбулаторийн үзлэг, эмнэлэгт хэвтэлт, өвчлөлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид зохион байгуулах ажлын талаар харилцан мэдээлэл солилцлоо.
    Дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна.
    Нэгдсэн эмнэлэгт 2020 оны 01 дүгээр сарын 01 нээс 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх 7 хоногт нийт 238 хүүхэд хэвтсэн ба 91,2% нь амьсгалын замын өвчтэй байна, үүнээс 0-11 сартай 29,4%, 1 нас 24 %, 2-4 нас 19 % , 27,6%-ийг нь үлдсэн насныхан эзэлж байна.
    Нийт хэвтэлтийн хамгийн өндөр хувийг 11-р хороо 13,3% / 945 хүүхэд/, 16-р хороо 10,8% /765/, 10-р хороо 7,6% /539/ хүүхдүүд эзэлж, 32.2% нь цочмог бронхит, 29.3% нь хатгалгаа эзэлж байна.

    Иймд хүүхдийн уушгины хатгалгаат үрэвсэл, амьсгалын замын цочмог халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, томуугийн эмчилгээний зарчмын талаар зөвлөгөө өгч, суурь өвчтэй, биеийн эсэргүүцэл сул, цус багадалттай зэрэг хавсарсан өвчтэй, дархлаа муутай хүүхдүүдийг томуугийн хүндрэлээс сэргийлэхэд анхаарч яаралтай арга хэмжээ авах, эцэг, эх, асран хамгаалагч нарт сургалт, сурталчилгаа түлхүү явуулах, зорилтот бүлгийн иргэдэд асаргаа, гэрийн эргэлт, хяналт хийх ажлыг эрчимжүүлэхийг анхаарууллаа.
    Оюутан, сурагчдын амралттай холбоотойгоор томуугийн дэгдэлт, эмнэлэгт хэвтэлт буурч, дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 6,2%-тай байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй