Улаанбаатар Дархан чиглэлийн замын ажлыг ирэх гуравдугаар сарын 18-аас эхлүүлэхээр болсон байна. Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “ Замын ажлыг гэрээт хугацаандаа замаа ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Гэрээнд ирэх зургадугаар сарын 20-нд зам ашиглалтад оруулна. Газар дээр нь би өөрөө ахалж ажиллана. Мөн Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч, инженер нь газар дээр нь ажиллана. Хавар дулаарангуут замын ажлыг эхлүүлнэ. Ингэхдээ замыг тэр чигээр нь хаахгүй. Хэсэгчлэн хааж замын ажлаа хийнэ” хэмээн мэдэгдлээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр хоёр эгнээ авто замын засвар арчлалтын хөрөнгийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээрээр шийдвэрлэхээр болсон юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт