ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    10 аймаг, 100 гаруй суманд экологийн цагдаатай болох шийдвэр гарлаа

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэл болгосноор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Экологийн цагдаагийн албан байгуулах шийдвэр гаргалаа.  Тус албаны экологийн цагдаа нь улсын байцаагчийн эрхтэйгээс гадна байгаль орчинд хохирол учруулсан этгээдүүдэд хэрэг нээж бүртгэх эрхтэй байхаар зохицуулах юм байна. 2019 онд уул уурхайн хууль бус 150 орчим лиценз цуцалж, хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдээр нь нөхөн сэргээлт хийлгэж эхэлсэн байдаг.

    ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: “Засгийн газрын хуралдаанаар нэлээн олон асуудал хэлэлцсэн. Үүний дотор Цагдаагийн байгууллагын бүтцэд зарим нэмэлт өөрчлөлт оруулах асуудал шийдэгдлээ. Нэгдүгээрт, Цагдаа дотроо экологийн цагдаа байгуулах шийдвэр гарсан. Эхний ээлжинд гол 10 аймаг, 100 гаруй суманд энэ алба байгуулагдана. Ерөнхий хариуцах ажил нь байгаль орчин, уул уурхайн олборлолттой холбоотой экологийн аюулгүй байдлыг хангах юм. Хоёрдугаарт, Төмөр замын цагдаа, нисэхийн цагдаа, замын цагдаа гэх мэт гурван төрлийн алба байсныг нэгтгээд Тээврийн цагдаагийн алба гэсэн нэг бүтэц бий болгохыг Засгийн газар зөвшөөрсөн. Гуравдугаарт, Цагдаагийн албаны мэдээллийг нэгтгэдэг хоёр, гурван газрыг нэгтгээд мэдээлэл судалгааны нэг албатай болох шийдвэр гарлаа” гэв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй