ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    1, 6-ААР ТӨГССӨН АВТОМАШИНТАЙ ИРГЭД ЭНЭ САРД ТАТВАРАА ТӨЛНӨ

    Таны автомашины улсын дугаар 1 болон 6 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой.

    Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн энэ жилээс төрийн зарим  үйлчилгээг "Ebarimt.mn" сайтаар дамжуулан үзүүлж эхэлсэн бөгөөд энэхүү сайт, аппликейшныг ашиглан автомашины татвараа төлөх боломж бүрджээ.

    Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно.

     Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар:

    1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард

    2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард

    3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард

    4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард

    5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй