ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тэтгэврийн зээл олголтыг түр зогсоолоо

    Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, нэмж тэтгэврийн зээл олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өглөө. Энэхүү шийдвэр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

    Учир нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хамтран тэтгэврийн зээлийг НЭГ УДАА тэглэх гэнэтийн шийдвэр гаргасан юм. Тэд энэ шийдвэрийг гаргахдаа Монголбанкны байр суурь, саналыг албан ёсоор аваагүй байна.  

    Төрийн гурван өндөрлөгийн хамтран гаргасан шийдвэр чухам хэзээнээс тэтгэврийн зээл авсан иргэдэд хамаарах нь тодорхойгүй. Иймд тэтгэврийн зээл авах хүсэлт олноор ирж, банкуудын зээл олголтод гэнэтийн, сөрөг өөрчлөлт гаргахгүйн тулд дээрх шийдвэрийг гаргажээ. Энэ нь цаашлаад макро эдийн засагт ч уршигтай.

    Монголбанк хэрэглээний зээлээс илүүтэй бизнесийн зээл олголтыг илүү дэмжих бодлого хэрэгжүүлдэг. Гэвч Төрийн тэргүүн, гүйцэтгэх засаглалын тэргүүн болон хуульч тогтоогчид төв банкны байр суурьтай зөрчилдсөн шийдвэр гаргалаа. 

    Жил бүрийн Цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийн хүсэлт нэмэгддэг. Энэ онд Цагаан сарын баяр ирэх сарын 23-нд тохиосон. Жилд ганцхан удаа болдог энэ баяраа банкнаас зээл авч тэмдэглэхээр төлөвлөсөн ахмадуудад зээл олголтыг зогсоосон нь том цохилт болох нь ч гарцаагүй.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй