Онцгой байдлын ерөнхий газраас аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, дадлагажуулах зорилгоор “УДС-19” гүний усны дадлага сургуулийг зохион байгуулах гэж байна.
Дадлага сургууль энэ сарын 15-21-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь Гүний усны сургалтын төвд зохион байгуулагдах бөгөөд сургалтад хамрагдах алба хаагчид ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас хүлгийн жолоо заллаа.
Сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ болон Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 40 гаруй алба хаагч хамрагдаж, 3-15 метрийн гүний шумбалт хийн нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргах, усанд осолдсон иргэнд амилуулах суурь тусламж үзүүлэх зэрэг дадлагыг хийх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт