Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од бол Монголын сагсан бөмбөгийн шинэ од тамирчин билээ. Ш.Энхийн-Од нь энэ сарын 12-18-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо зохион байгуулж буй өсвөрийн шилдэг тамирчдын Ази тивийн цугларалтад Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа юм.
Дэлхийн мэргэжлийн сагсан бөмбөгийн ноён оргил “NBA” болон "Олон улсын сагсан бөмбөгийн холбоо-FIBA" хамтран өсөх ирээдүйтэй шилдэг тамирчдын дунд "Basketball without borders” хөтөлбөр, кэмпийг зохион байгуулдаг аж. Уг кэмпэд “NBA”-гийн тоглогчид болон шилдэг дасгалжуулагчид оролцон улс бүрээс шалгарсан залуу шилдэг тамирчдад өөрсдийн туршлагаасаа хуваалцдаг нэр хүндтэй арга хэмжээ гэнэ. Улаанбаатар хотноо өнгөрөгч зургадугаар сард зохион байгуулсан "FIBA 3×3 U18 World Cup"-д Монгол Улсын баг амжилттай оролцож, Ш. Энхийн-Од Олон улсын түвшинд “FIBA”-гийн мэргэжилтнүүдийн анхааралд өртөн энэ кэмпэд оролцох урилгыг гардан авсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт