ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Замын бүсчлэлээ гурав ангиллахаа цуцлаад байна

    Наймдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор замыг гурван бүсчлэлд хуваах зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэдгийг албаныхан мэдээлж байсан. Ингэснээр хотын “А”, “В” бүсэд зөрчилтэй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар,  нэвтэрсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх ажлыг төлөвлөж байсан билээ. Гэвч энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхээ больсон гэдгийг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллэв. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  “Наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл иргэдээс олон хувилбарт санал асуулга авч, мэдээлэл түгээх ажлыг хийж, эргээд танилцуул” гэсэн байна. Үүний дагуу иргэдээс хэд хэдэн хувилбарт санал асуулгыг авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар санал асуулгад оролцсон иргэдийн 65 орчим хувь нь дэмжихгүй байгаа учраас замын бүсчлэлийн зохицуулалтыг өөрчилж, өөр зохицуулалт хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Тодорхой шинэ шийдэл гарсны дараа нэгдсэн байдлаар иргэдэд мэдээлэл өгөөд явна” хэмээлээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй