ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахим сайтаар мэдээллэнэ

    Өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд "Буянт-Ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг явуулсан билээ. Тийнхүү шаардлага хангасан иргэдэд мэдээлж, 3-5 хоногийн хугацаанд бичиг баримтаа өөрийн биеэр авч ирэхийг шаардах ажлыг эхлүүлэх аж. Тодруулбал, Өнөөдөр нийслэлийн Орон сууцны корпорацийн цахим сайтад шаардлага хангасан иргэдийн мэдээллийг байршуулах юм. 

    Цахимаар түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 35058 иргэн бүртгүүлээд байгаа юм. Үүнээс “Залуу гэр бүл” ангилалд 4443, “Төрийн албан хаагч” ангилалд 6542, “Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч” ангилалд 9549, “18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл” ангилалд 960, “Өрх толгойлсон эцэг, эх” ангилалд 3148, “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан” ангилалд 7166, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд 3134, “Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн” ангилалд 116 иргэн бүртгүүлээд байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй