Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 сарын 12-ны өдрийн 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалыг хэрэгжүүлэх чиглэлээр ЦССҮТ “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН АСУУДЛЫГ ДЭМЖИХ САРЫН АЯН”-ыг эхлүүллээ. Энэхүү аяны хүрээнд ажиллагсадын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг сайжруулах, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, эрүүл мэнд, нийгмийн асуудалд нь анхаарах чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд В гепатитын дархлаажуулалтын дараах дархлаа тогтоцын шинжилгээнд нийт ажилтнаа хамрууллаа.
Дашрамд дурдахад 2019 оны 08 сарын 06-ны бүх ажилтны хурал дээр Засгийн газрын 2019 оны 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаал, 2019 оны А/12 дугаар албан даалгавар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 сарын 29-ний 2/3421 тоот албан даалгаврыг танилцуулсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт