НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийн үлээвэр найрал хөгжмийн хамтлаг БНӨСУ дахь НҮБ-ын хүүхдийн хөгжлийн сангаас дотоодын дүрвэгсдийн хуаран болон “Бентью” хотын иргэдэд зориулан энэ сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох” ухуулга сурталчилгааны аянд нэгдэж, орон нутгийн иргэдтэй хамт хөгжимтэй жагсаалаар алхан үйл ажиллагааны турш олон сайхан аялгуу тоглож бэлэг барьсан.
Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн 7 хоногийг ДЭМБ-ын санаачлагаар 2000 оноос хойш, жил бүрийн 8 дугаар сарын 01-ээс 07-ны өдрүүдэд тэмдэглэдэг болсон аж. Тус арга хэмжээнд мотобуудлагын батальоны VIII ээлжийн багийн захирагч, Хойд Лийч мужийн эрүүл мэндийн болон боловсролын сайд, ерөнхий нарийн бичгийн дарга нар, НҮБ-ын болон орон нутгийн хэвлэл, мэдээллийн ажилчид, иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд оролцсон байна.
Энэ үеэр орон нутгийн эмэгтэйчүүд өөрсдийн бэлтгэсэн “Хүүхдийг хөхөөр хооллох”-ын ач тусын талаарх сургалт, сурталчилгааны үзүүлэх тоглолтыг үзүүлж сонирхууллаа.
Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт