Тамирчин О.Дөлгөөн нь удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр, долдугаар сарын 28-нд хорвоог харамсалтайгаар орхин одсон билээ. Шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөнийг наймдугаар сарын 5-нд АНУ-д эцсийн замд үдэхээр болсон бөгөөд чандрыг эх оронд нь авчрах асуудлыг ар гэрийнхэн нь хөөцөлдөж байгаа аж. Талийгаачийн сүүлчийн замыг гэрэлтүүлж, түүнийг дурсан санах зул өргөх ёслолыг Монголд наймдугаар сарын 3-ны орой 20.00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь хүрэлцэн ирэх юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт