ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж эхлээд байна

    Халаалтын зуух ашиглалт, нүүрс тээвэрлэлт, төвлөрсөн дулаан, цахилгаанд холбох, сэргээгдэх эрчим хүчээр хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх явцын танилцуулгыг Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав.

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны  тавдугаар 20-ны өдрийн А/147 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 100кВт-аас дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлгүй 265 халаалтын зуух ашиглаж буй байгууллагуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, Засгийн газрын 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан цахилгаан, төвлөрсөн дулаан хангамжид холбогдох, шүүлтүүр тавих, байгаль орчны үнэлгээ хийлгэх, сайжруулсан хатуу түлш хэрэглэхэд Захирагчийн ажлын албатай хамтран ажиллах, үүрэг өгсөн байна.

    Мөн Баянгол , Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэн үйлдвэрлэл явуулж байсан 12 байршил, түүхий нүүрс нөөцөлсөн 20 байршилаас зөрчил илрүүлж ЦЕГ-ын нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үйл ажиллагааг нь зогсоож, хариуцлага тооцох тухай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. 

    Түүнчлэн ХУД-ийн 11-р хороо Ар Зайсангийн гудамжинд байрлах  “Номун виллаж” хотхоныг барьж ашиглалтад оруулсан “Эм Эс Пи Ди” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн халаалтын зууханд түүхий нүүрс шатааж хэрэглээний халуун ус бэлтгэж байсныг Зөрчлийн тухай хуулиар торгуулын арга хэмжээ авахуулан “УБДС” ТӨХК-ний дулаан дамжуулах төвд холбох ажлыг эхлүүлэн, уг ажил дуусах шатандаа явж байгаа аж.

    Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхгүйгээр дамжин тээвэрлэх түр зөвшөөрлийг хэд хэдэн байгууллагад олгосон. Өнгөрсөн долоодугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайдаас өгсөн үүргийн хүрээнд нүүрс дамжин тээвэрлэх түр зөвшөөрлийг өнгөрсөн сарын 4-ний өдрөөс эхлэн хүчингүй болгож хобогдох газруудад албан бичиг хүргүүлжээ.

    Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны төсөвт тусгагдсан 17 цэцэрлэгийн барилгын халаалтыг 1.4 тэрбум төгрөгөөр цахилгаан халаалтаар шинэчлэх ажлын хэсэгт Захирагчийн ажлын албаны Хотын Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Цахилгаан хангаж хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Даваасүрэн нар орж ажиллан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хандан техникийн нөхцөл гаргуулан, ажлын даалгавар боловсруулан 21 цэцэрлэг, сургуулийг цахилгаан хангамжаар халаах тендер зарласан байна.

    УБЗАА, Агаарын бохирдолтой тэмцэх газраас удирдамж гарган нийслэлийн хэмжээнд халаалтын зуухны газруудад тухайн жилийн 1-3 дугаар сарын хооронд халаалтын зуухны тооллого явуулдаг. Энэхүү тооллогод хамрагдаагүй зөвхөн зун уурын зуух ашиглаж, улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлж байгаа мах, ноос боловсруулах үйлдвэр, тоосго, бетон блок, хөөсөнцрийн, барилгын материалын үйлдвэр зэрэг 40 гаруй аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөгчдийн тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх уулзалт зохион байгуулжээ. Дээрх аж ахуйн нэгж, байгууллагууд уурын зуухны түүхий эд болох нунтаг нүүрсгүй улмаас үйл ажиллагаа нь зогссон байдалтай байна.

    Монгол улсын Засгийн газрын Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоол, Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох 62 дугаар тогтоолыг хүрээнд гэр хорооллын амны сууцанд хийн халаагуур, пилтка, ус халаагч зэрэг хийн тоног төхөөрөмж, 100 кВт-аас дээш хүчин чадалтай ус халаах зуух бүхий сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон бие даасан барилга байгууламжийн халаалтыг техникийн нөхцөлд тохирсон хийн халаалтын бойлер суурилуулж зөөврийн хийгээр хангах  “Хийн шийдэл” төслийг СХД, БГД-ийн гэр хорооллын айл өрхөд  нэвтрүүлж байгаа юм байна.

     Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй