Энэхүү бүсгүйг Валерия Ливитина гэдэг бөгөөд тэрээр хамгийн туранхай эмэгтэй юм. Валерия одоо ердөө л 25 кг жинтэй гэнэ. Тэрээр од болж гялалзах хүсэлдээ хөтлөгдөн урт хугацааны туршид хоолны дэглэм барьж байнга өлсөж явсаар ийнхүү биетэй болжээ.
Одоо тэрээр идэж буй хоол хүнснийхээ амт шимийг муухан ялгадаг бөгөөд хоол идэх үйл явц бүр түүнд маш их өвчнийг мэдрүүлдэг байна. Валерия даралт багатай учраас хаа нэгтээ ухаан алдаж унахгүйн тулд өдөрт их хэмжээний хатуу кофе уудаг гэнэ. Тэрээр цагаар хооллодог бөгөөд түүний бүх юм схемийн дагуу явагдах ёстой аж. Валерия Монакод амьдардаг бөгөөд Монакогийн эмч нар түүний амийг аврахыг хичээж байгаа хэдий ч одоогоор үр дүнд хүрээгүй байгаа гэнэ. Валерия энергээ зөвхөн сурахад л зарцуулж байгаа бөгөөд бусад зүйлд түүний энерги хүрдэггүй байна.
Эх сурвалж: Tomato цахим хуудас
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт