Наймдугаар сарын 1-8-ны хооронд Япон улсын Хоккайдо муж, Хигашикава хотноо “Дунд сургуулийн сурагчдын олон улсын гэрэл зургийн фестиваль”/International Youth Photo Festival/-д Монгол Улс албан ёсоор хоёрдох жилдээ оролцох гэж байна. Энэ нь Ази, Европын 19 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог Азидаа хамгийн том гэрэл зургийн фестиваль юм. Энэ удаагийн 2019 оны шалгаруулалтанд нийслэл болон орон нутгийн нийт 11 сургуулийн 35 сурагч бүтээлээ илгээж оролцлоо.
Эцсийн сонгон шалгаруулалтанд “ШИНЭ ЭХЛЭЛ Олон улсын лаборатори сургууль”-ийн сурагч Б.Индра, Б.Мөнх-Оюу, А.Ариунбаяр нарын бүтээл шалгарч Япон улсыг зорихоор болжээ. Фестивалд оролцохоор шалгарсан сургуулийн 3 сурагчын Улаанбаатар хотоос Хигашикава хот очих, ирэх онгоц, унаа, байрлах байр, хоол, арга хэмжээнд оролцох нийт зардалыг зохион байгуулагч тал 100% хариуцах юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт