Монголын хөрөнгийн биржид (МХБ) бүртгэлтэй хувьцаат компаниуд хагас жилийн санхүүгийн тайлангаа жил бүрийн долдугаар сарын 20-ны өдрийн дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй билээ. Гэвч энэ хугацаанд бүртгэлтэй 199 хувьцаат компаниас 76 компани л олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж, МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлсэн байна. Хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй хувьцаат компаниуд ирэх сарын 01-ний өдрийн дотор зөрчлийг арилгаагүй тохиолдолд СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлагын арга хэмжээг ногдуулдаг гэж МХБ-ээс мэдээлэв
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт