Нийслэлийн есөн дүүргийн дархлаажуулалтын цэгүүдэд элэгний В вирусийн эсрэг вакциныг хийж эхэлсэн бөгөөд эхэлснээр долоо хоногтоо 1,800 орчим хүн хийлгэж байгаа аж. Вакциныг дараах төвүүдэд хийж байна.
Баянзүрх дүүрэг: 10-р төв,
Баянгол дүүрэг: ЭМТ-ийн 3-р байр, Ахмад хүүхдийн эмнэлэг,
Чингэлтэй дүүрэг: Хайлаастын хүүхдийн амбулатори,
Сонгинохайрхан дүүрэг: Эрүүл мэндийн төв,
Сүхбаатар дүүрэг: Эрүүл мэндийн төв,
Хан-Уул дүүрэг: Эрүүл мэндийн төв,
Налайх дүүрэг: Эрүүл мэндийн төв,
Багануур дүүрэг: Эрүүл мэндийн төв,
Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төвд вакцин хийж байна.
Вакциныг 3 тун хийлгэх бөгөөд 1 тун нь 5,000 төгрөгийн үнэтэй.
2000 оноос хойш элэгний В вирусийн эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийж байгаа бөгөөд вакцины үйлчлэлийн хугацаа хүүхэд бүрийн онцлогоос хамаарч дээд тал нь 15-16 орчим жил байдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Хэрвээ та В, С вирустэй эсэхээ мэдэхгүй байгаа бол харьяа сум болон өрхийн эмнэлэг дээрээ очиж илрүүлэг шинжилгээнд хамрагдаад вирус илрээгүй бол В вирусийн эсрэг вакцин хийлгээрэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт