"Яараад яахав дээ" аяны хүрээнд "Хязгааргүй дуулал" ТТБ-тай хамтран долдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд таван удаагийн давтамжтай 21 аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар болжээ. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ухуулга, нөлөөллийн ажил, арга хэмжээ, урлагийн тоглолтыг зохион байгуулахаар сургалт, бэлтгэл ажлыг хийж дууссан байна.
Төслийг хэрэгжүүлэх тойрон аяллын эхний ээлжийн уран бүтээлчдийн баг Улаанбаатар-Баянхонгор, Баянхонгор-Говь-Алтай, Говь-Алтай-Ховд, Ховд- Баян-Өлгий чиглэлийн дагуу аялахаар төлөвлөөд байгаа аж. Дээрх уран бүтээлчдийн баг аяллын хугацаанд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт "Яараад яахав дээ" аяныг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулах юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт