ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дархан чиглэлд галт тэрэг, рэйлбус зорчиж байна

    "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс Улаанбаатар-Дарханы автозамын шинэчлэл, зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Дарханы чиглэлд галт тэрэг, рэйлбусыг өдөрт дөрвөн удаа явуулж эхэлжээ. Тодруулбал, дээрх тээврийн хэрэгслүүд Улаанбаатараас 09:10, 10:45, 17:45, 20:35 цагт хөдөлж байгаа аж. Иргэд нийтийн вагоноор 6000, унтлагын вагоноор 16.600, купегээр 23.400 төгрөгөөр зорчиж байна.

    Мөн рэйлбус долдугаар сарын 21-нээс эхлэн өдөр бүр, долдугаар сарын 30-наас Мягмар гаригаас бусад өдрүүдэд Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд зорчих хуваарьтай байгаа гэнэ. Рейлбус Улаанбаатараас өглөөний 09.10 цагаас хөдөлж, Дарханд 13.25 цагт очих ажээ. Рэйлбусаар том хүн 14.600 төгрөгөөр, зөөлөн суудлаар 16.400 төгрөгөөр, хүүхэд 6400-7100 төгрөгөөр тус тус зорчиж байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй