“Кока Кола” компани нь анх удаа согтууруулах ундаа худалдахаар болжээ. Японд явуулсан туршилтынхаа дараа ийм шийдвэр гаргасан байна. “Кока Кола” компанийн төлөөлөгч Скотт Леит CNN-д өгсөн ярилцлагадаа “Аравдугаар сард бид “Lemon-do” архины агууламжтай ундаагаа Японд худалдана” хэмээн хэлэв. Өнгөрсөн оны тавдугаар сард нимбэгний амттай зөөлөн ундааг Японы өмнөд арлын Кюушу хотод 3-7 хувийн архины агууламжтайгаар танилцуулж байсан юм. “Кока Кола”-гийн Япон дахь бизнес хариуцсан хэсгийн ерөнхийлөгч Жорж Гардуно нь япончуудын өргөнөөр хэрэглэдэг нэрмэл архины амт бүхий “Чиху” хэмээх лаазтай зөөлөн ундаанаас санаа авсан аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт