Монгол Улсын Засгийн газар 2-12 насны хүүхдийн дунд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах зорилгоор 2019-2023 онд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
2019 оны хагас жилийн байдлаар нийт 39417 хүүхэд амны хөндийн үзлэг, эмчилгээ оношилгоонд хамрагдав. “Эрүүл шүд-Эрүүл” хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд амны хөндийн үзлэг, эмчилгээ оношилгоо явуулж буй хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулан халдвараас сэргийлэх чиглэлээр 3 шаттай сургалтыг зохион байгуулжээ.
Энэхүү сургалтанд хамрагдсанаар эмч, мэргэжилтний мэдлэг дээшилж, эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал, халдвараас сэргийлэх үйл ажиллагаа сайжирч халдвараас сэргийлэх чадвар бий болох юм. Мөн шүдний тусламж үйлчилгээний үеийн халдвараас сэргийлэх чадвар эзэмшсэн эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн бүртгэлийн сан үүсч, тусгай зөвшөөрөл олгох, сунгахад энэхүү сургалтаар заавал эзэмшсэн байх чадварыг үнэлдэг жишиг тогтох давуу талтай аж.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт