Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хүүхдүүдийн “Нөхөрлөл” уран зургийн хамтарсан үзэсгэлэнг өчигдөр Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв “Орд” галерейд нээсэн байна. Уг үзэсгэлэн нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан бөгөөд МХУБТ болон ӨМӨЗО-ны “Заяа-Хан” хүүхдийн уран зургийн дугуйлангийн 100 гаруй зураач хүүхэд бүтээлээ дэлгэжээ. Нээлтэд ӨМӨЗО-ны Хөх хот, Шилийн гол аймгийн Хөвөөт Шар хошуу болон Улаан цав аймгаас оролцож буй уран зургийн дугуйлангийн 12 сурагч эцэг эхийн хамтаар хүрэлцэн ирсэн байна. Өнгөрөгч 6 дугаар сарын 1-нд уг үзэсгэлэнг ӨМӨЗО-ны Хөх хотод нээж, амжилттай оролцсон юм. Харин энэ удаа Монгол Улсаас амжилттай оролцсон хүүхдүүдэд шагнал гардуулав.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт