Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Цэргийн алба-Эх орны алба" сэдэвт уулзалтыг Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид зохион байгууллаа. Уг уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбат, нийслэл дүүргийн цэргийн штабын төлөөлөл, ангийн удирдлагууд оролцов. “Цэргийн алба-Эх орны алба" арга хэмжээний зорилго нь орон нутагт иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, батлан хамгаалах үйл ажилллагааг сурталчлах, нийслэлийн бүтээн байгуулалт, хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээг цэрэг дайчдад сурталчлан таниулахад оршино.
Зэвсэгт хүчний 339 дүгээр анги нь барилгын цэргийн анги бөгөөд Өвөрхангай, Говь-Алтай аймаг болон Улаанбаатар хотоос татагдаж ирсэн хугацаат цэргийн алба хаагчид алба хааж орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт