ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Засгийн газрын үнэт цаасыг арилжав

    Өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 33 ХК-ийн 100 сая төгрөгийн үнийн дүн бүхий 506.918 ширхэг хувьцаа арилжжээ. Найман ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Гермес центр" болон "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик холдинг" болон "Техник импорт" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

    Удаан хугацаанд болоогүй байсан Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаа энэ удаа явагдаж 104 ширхэг үнэт цаасыг 10.4 сая төгрөгөөр арилжаалсан байна. "TOP 20" индекс 1.7 хувиар буурч, 20309.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,524,600,988,946.40 төгрөг боллоо.

    Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй