Өнөөдөр өглөө Хойд Солонгосын эрх баригчид далай уруу богино зайн хоёр пуужин харвасан байна. Пуужингуудыг Вонсан хот орчмоос харвасан бөгөөд 430 км зам туулж, далайн усанд унажээ. Удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсэд уулзаж байсан юм. Тус уулзалт маш эерэг уур амьсгалтай болж өнгөрсөн бөгөөд хоёр удирдагч цөмийн зэвсгийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх талаар тохиролцож байв. Олон улсын ажиглагчидын хэлснээр Хойд Солонгос гэнэт пуужин харвасан нь АНУ болон Өмнөд Солонгос хамтран цэргийн сургуулилт хийхээр төлөвлөсөнтэй холбоотой гэж үзэж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт