Энэ сарын 30-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлал хийхээр төлөвлөсөн байна. Нийт дөрвөн өдөр үргэлжлэх айлчлал нь Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийх юм. Учир нь АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улс-АНУ-ын хоорондох сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой гуравдагч хөршийн худалдааны хуулийг дахин хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан билээ. Тус хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж байгаагаа илэрхийлж байв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт