Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Завхан аймгийн “Доной” нисэх буудлын талаар өнөөдөр мэдээллээ. Тэрбээр “Доной" нисэх буудалд барьж байгаа онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасын барилгын ажил явагдаж байгаа тухай мэдээллэв. Мөн Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын замын өргөтгөлийн ажил дуусч байгаа бөгөөд ирэх сарын 20-доор нээнэ" хэмээн хэллээ. “Доной” нисэх онгоцны буудлын 2,860 м урт, 30 метрийн өргөн хөөрөх, буух зурвасыг 8.65 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр хийж хатуу хучилттай болгожээ. Ингэснээр тус нисэх буудалд бүх төрлийн хөдөлгүүрт онгоц буух бүрэн боломжтой болж байгаа юм. Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын зурвасыг 500 сая төгрөгийн өртгөөр өргөтгөсөн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт