ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    B, C вирусийн илрүүлэг шинжилгээнд  876 мянга 917 хүн хамрагджээ

    Энэ сарын 28-нд вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Монгол Улс долоо дахь удаагаа энэ өдрийг “Хепатитийг таслан зогсооё” уриан дор тэмдэглэх гэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар  B, C вирусийн илрүүлэг шинжилгээнд  876 мянга 917 хүн хамрагджээ. Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар баталсан “Вируст хепатитын дэлхийн стратеги 2016-2021”-ийн хепатитийн вирусын халдварын тархалтыг таслан зогсоох зорилтыг дэлхий нийтэд хүргэн, улс орнуудын засгийн газрын анхаарлыг татах, шийдвэр гаргагчид, иргэд, оролцогч талуудын хүчин чармайлтыг нэгтгэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулах аж.

    Монгол  улс нь вируст хепатитийн тархалт өндөртэй улс орны нэг бөгөөд элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Засгийн газраас элэгний вирусын халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусын шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна. 

    Энэхүү хөтөлбөрийн хүрээнд,  долдугаар сарын 17-ны байдлаар  40-65 насны иргэдийн  B, C вирусийн илрүүлэг шинжилгээнд  876 мянга 917 хүн хамрагджээ.

    Эрүүл мэндийн даатгалын цахим системийн мэдээллээс харахад дээрх илрүүлэг шинжилгээнд орсон иргэдийн 3256 нь баталгаажуулах шинжилгээнд хамрагдсан бол 86020 хүн идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамрагдсан байна.

    С вирусын эм 42 мянган иргэн, В вирүсийн эм 45 мянган иргэн хөнгөлттэй үнээр аваад байгаа юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй