ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шахмал түлшний түгээлт, тээвэрлэлтийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулахаар болов

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, урамшууллын гэрээ байгуулж ажиллах тухай асуудлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав.

    Тэрбээр “Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хэрэглээг сар бүрээр нь авч үзвэл есдүгээр сард 5 хувь, аравдугаар сард 32 хувь, арваннэгдүгээр сард 29 хувь нь бөөндөж авдаг бол гэр хорооллын айл өрхүүдийн 21 хувь нь сарын хэрэглээндээ тохируулан жижиглэнгээр худалдан авалтыг хийдэг. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын сүлжээ буюу борлуулалтын цэгийг “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан түлш нөөцлөх агуулах, байршил, санхүүгийн чадамж зэргийг харгалзан үзэж эцэслэн гэрээ байгуулах бөгөөд нийслэлийн зүгээс дээрх ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Сайжруулсан түлш борлуулах иргэн, аж ахуйн нэгж байгууллагын судалгааг “Тавантолгой түлш” ХХК, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газруудтай хамтран гаргаж, борлуулалтын цэгүүдтэй “Тавантолгой түлш” ХХК гэрээ байгуулна. Сайжруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг ханган түлшний нэг тонн тутамд олгох урамшууллын асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцаж байна” гэсэн юм.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Байгуулагдах ажлын хэсэг наймдугаар сарын 1-ний дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлаа зохион байгуул. Ажлын төлөвлөгөөгөө гаргаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хариуцлагатай хийх хэрэгтэй. Мөн иргэд, олон нийтийг сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, нийлүүлэлтийн талаарх үнэн бодит мэдээллээр хангах ажлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран зохион байгуулж ажилла” хэмээлээ.

    Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, захирамжийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж ажиллахаар болов.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй